МЭДЭЭ

001untitled                                                    

Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарын аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав.20141031_12144820141031_112527

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан “Даатгуулагчид ээлтэй-Нийгмийн даатгал” сарын аян, Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарыг сайжруулах 2 сарын аяны хүрээнд нээлттэй хаалганы өдрийг 2014.10.31 ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ажилладаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулага, эмийн сангуудын төлөөлөл оролцов. Нээлттэй хаалганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, даатгуулагчдад эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийх, цусны даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох, ердийн, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас тахир дутуу болхоос урьдчилан сэргийлэх зорилгоор ЭХМК-ийн гишүүдийн боловсруулсан гарын авлагыг иргэдэд түгээх, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн дэвтэр бөглөх, хөнгөлттэй эмийн худалдаа, хууль тогтоомжийн сурталчилгаа, иргэд, ажил олгогчийн санал, гомдол, сэтгэл ханамжийн судалгаа, санал хүсэлтийн хайрцаг аялуулах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Нийтдээ давхардсан тоогоор 228 иргэнд нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС20141031_12061220141031_120629

Сэтгэгдэл үлдээх


8 × 5 =