ШҮХЭР

нийгмийн

2015 оны 01 сарын 30 өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/19 тоот тушаалаар “Нийгмийн даатгалын байгууллагын Эрхэм зорилго, Хэтийн зорилго, Чанарын бодлого, Эрхэмлэх үнэ цэнэ, Бэлэгдэл”-ийг батлах тухай.

—
  • Эрхэм зорилгыг “Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаарүнэлэгдэх нийгмтийн даатгалын үйлчилгээг хүргэнэ”.
—  
  • Хэтийн зорилгыг “Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно”.
—
  • Чанарын бодлогыг “Нийгмийн даатгалын байгуулага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаарплагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ гэж тус тус тодорхойлон баталсугай.
    НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМЛЭХ ҮНЭ ЦЭНЭ, БЭЛЭГДЭЛ Байгууллагын үнэ цэнэ нь зорилгодоо хүрэх явцдаа баримтлах үндсэн зарчмуудыг тодорхойлох, өдөр тутмын ажилдаа хандах хандлагыг чиглүүлэх, ажилтнуудын хоорондын зан харьцааны дэг жаягийг бүрдүүлэх, нийгэм, хэрэглэгч, хамтрагчдын хүрээнд танигдах байгууллагын соёлыг илэрхийлнэ. Нийгмийн даатгалын албан хаагчид бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах зарчмуудыг “Дэмжинэ” хэсэгт, үйл ажиллагаандаа тэвчиж /хориглож/ ажиллах зарчтуудыг “Дэмжихгүй” хэсэгт тус тус тодорхойлсон.
Ш-ШИЛДЭГ МЭРГЭШСЭН
 
Бид үргэлжид мэргэшсэн, чадварлаг нэгдмэл баг байна.
БИД ДЭМЖИНЭ БИД ДЭМЖИХГҮЙ
  • Хөгжил дэвшилд хөтлөгч байх
  •  Нийтийн эрх ашгийг үл хүндэтгэн, хувиа хичээх
  •  Байнгын суралцагч байх
  •  Бусдыг үл хүндэтгэж, нэр төрөө сэвтүүлэх
  •  Хүсэл тэлүүлэлтэй, ажил мэргэжлээрээ хөрвөх чадвартай байх
  •  Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх
  •  Мэдлэг мэдээллээ түгээн, дэлгэрүүлэгч байх
  •  Хүрсэн түвшин, үнэлэмжинд сэтгэл ханах
  •  Эрсдэлийг урьдчилан тооцож байх
  •  Амжилтааc хойш татах
Ү- ҮНЭНЧ, ЁС ЗҮЙТЭЙ
Бид хуулий дээдлэн, ёс зүйн хэм хэмжээг мөрлөг болгон ажиллана
БИД ДЭМЖИНЭ БИД ДЭМЖИХГҮЙ
  • Өргөсөн тангарагтаа үнэнч байх
  •  Албан тушаалаа урвуулан ашиглах, авилга авах
  • Мэргэжлийн өндөр ёс зүйтэй байх
  •  Хамт олны эрх ашгийг тодорхойлох
  •  Нээлттэй, ил тод байх
  •  Мэдээллийн нууцыг задруулах
  •  Үүрэг хариуцлагаа ухамсарлах
  •  Алдаагаа үл зөвшөөрч, нуун дарагдуулах
  •  Адил тэгш харилцааг эрхэмлэх
  •  Шударга бус хандлага, үйлдэл гаргах
Х-ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛИЙГ ДЭМЖИГЧ
Бид оролцогч талуудын эрх ашгийг эрх ашгийг хүндэтгэн, түншлэлийг хөгжүүлнэ.
БИД ДЭМЖИНЭ БИД ДЭМЖИХГҮЙ
  • Хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх
  • Итгэл алдаж, бусдыг эрсдэлд оруулах
  •  Багийн амжилтыг чин сэтгэлээсээ бүтээгч байх
  •  Бусдад өөрийн үзэл бодлоо тулгах
  •  Ололт амжилтаа хуваалцаж, хамтран хөгжих
  •  Дарамт шахалт үзүүлэх
  •  Саад бэрхшээлийг хамтран даван туулах чадвартай байх
  •  Санал санаачлагыг үл ойшоох, үл хүндэтгэх
  •  Харилцан үр дүнтэй ажиллах
  •  Оролцогч талуудыг ялгаварлах
Э-ЭЕЛДЭГ, ТУСЧ
Бид найрсагаар хандаж, тусч сэтгэлээр үйлчилнэ.
БИД ДЭМЖИНЭ БИД ДЭМЖИХГҮЙ
  • Бусдад хүмүүнлэг, энэрэнгүй тусч сэтгэлээр хандах
  • Харилцаа, ёс суртахууны алдаа, зөрчил гаргах
  • Хамт олон, харилцагч талууд эерэг харилцааг хөгжүүлэх
  • Хамт олон дотор “сөрөг” уур амьсгал бий болгох
  • Байгууллагынхаа соёл уламжлалыг хүндэтгэх дээдлэх
  • Хөшүүн хойрго, хүйтэн хөндий харьцах
  • Бусдад итгэл найдвар төрүүлж, урам зориг өгөх
  • Бусдыг үгүйсгэх, үл тоох
  • Нөхцөл байдлыг бодитой үнэлэх чадвартай байх
  • Бусдыг чирэгдүүлж, хүнд суртал гаргах
Р-ЭРЧ ХҮЧТЭЙ, БҮТЭЭЛЧ САНААЧЛАГТАЙ
Бид уламжлал, шинэчлэлийг бүтээлчээр хослуулан хөгжиж дэвшинэ.
БИД ДЭМЖИНЭ БИД ДЭМЖИХГҮЙ
  • Арвин мэдлэг, өөдрөг үзэл бодол, бүээлч хандлагаараа үлгэрлэх
  • Зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй, бүтээлч бус байх
  • Мэдлэгийг тасралтгүй бүтээгч, байгуулагаа хөгжүүлэгч байх
  • Өөрчлөлт шинэчлэлтийг үгүйсгэх
  • Өөрчлөлт шинэчлэлд тууштай байж, эрсдэлийг даван туулагч байх
  • Санал санаачлага, урам зориг мохоох
  •  Шинэлэг санал, санаачлагыг дэмжин хэрэгжүүлэгч байх
  •  Өнгөрснийг хэт үгүйсгэх
  •  Эрч хүч хурдтай байх
  •  Бусдыг өнгөрснөөр үнэлэх
Нийгмийн даатгалын байгууллагын бэлэгдэлийг “ШҮХЭР” хэмээх үгээр төлөөлүүлж, бэлэгдэл нь “ даатгуулагч таныг нийгмийн эрсдэлээс хамгаална” утгыг агуулна.

 

Сэтгэгдэл үлдээх


× 9 = 81