Ниймгийн даатгалын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын тайлан

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН
2014 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 01 –НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР
БАРАА АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТАЙЛАН
 
Тус хэлтэс нь 2014 онд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд хэлтсийн барилгын их засварын зардалд 286,1 сая төгрөг, автомашин худалдан авах 40,5 сая төгрөг, тавилга эд хогшил худалдан авах 10,0 сая төгрөг нийт 336,6 сая төгрөг төлөвлөгдсөн. Барилгын дээвэр, гадна дотор их засварын ажлыг гүйцэтгэх, автомашин худалдан авах тендер шалгаруулалт НДЕГазарт зохион байгуулагдсан.
-       Хэлтсийн барилгын дээвэр , гадна дотор их засварын АРА/ИЗ/2014-09 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт явагдаж “Бээвэр ” ХХК 285,9 сая төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан. 2014 оны 08 дугаар сарын 18 –ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар, архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, “ Бээвэр “ ХХК-ны удирдлагууд Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгын дээвэр, гадна дотно их засварын ажлыг гүйцэтгэх № АРА/ИЗ/2014-09 дугаар бүхий гэрээ хийсэн. Гэрээнд дээрх ажлыг 2014 оны 08 дугаар сарын 24 –ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр заасан. Нийт 285,9 сая төгрөгний санхүүжилтээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу 114,4 сая төгрөгний урьдчилгаа олгоод байна.