“ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН АЯН ”-Ы НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

сайт хийх 05“Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарын аян” сэдэвт 2 сарын аянынээлтийг 2014.10.17 ны өдөр амжилттай зохион байгууллаа. СургалтадЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ҮЭХ, НДХ, ХБИ-ийн холбоодийн төлөөлөл болон Флом ОУБайгууллага,Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын гишүүд оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр 2 сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх, ахуйн болон үйлдвэрлэлийн ослын сэргийлэх, бууруулах талаар албан байгууллага, ААНэгжид сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримталж буй бодлого шийдвэрийг сурталчилах, Ихтамир, Булган, Цэнхэр сумдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан эрүүл мэндийн үзлэг, өдөрлөг уулзалт зохион байгуулах, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйл ажиллагааг сайжруулах талаар иргэд хөдөлмөрчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчдын саналыг нээлттэй хүлээн авах, даатгуулагчаас ирүүлсэн гомдол, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох арга хэмжээ авах зэргийг танилцууллаа.     АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС