Slide background

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 
Огноо: 2015-09-21
Сонгон шалгаруулалтын нэр:
Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт, 3 дахь хэсгийн 3.2, 3.4-т заасныг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр дотор, мэдрэл, сэтгэц, гэмтэл, мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана. Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
• Эмчлэх эрхийн лицензтэй;
• Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
• Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
• Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;
• Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
• Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан; Жич: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эмчийн хувьд эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлагатай байна. Бүрдүүлэх материал:
• Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт
• Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
• Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар;
• 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг; Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй. Хугацаа: Нэр дэвшигчийн материалыг 2015 оны 09.22-10.22-ны өдрийн 18 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар авна.
Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.
Нийгмийн даатгалын хэлтэс утас:70332659,70332827
[LayerSliderWP] Slider not found