Slide background

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

<strong>                                 2016 оны11 дүгээр сарын 15 Тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх,нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэхтэй холбоотойгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дугаар тушаал ‘’ Тэтгэвэр авагч тэтгэвэр авах банкаа сонгох, өөрчлөхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх журам’’-ын дагуу хүсэлтээ аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргана уу.   Жич; Шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэврийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс сонгосон банкаар нь, одоо тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сонгосон банкаар нь олгоно.   -      Тэтгэвэр авагч тэтгэвэр барьцаалсан зээл авсан тохиолдолд зээлийн харилцаа дуусгавар болсны дараа банкаа өөрчлөх хүсэлт гаргах ба энэ тохиолдолд тэтгэвэр авагч банкнаас тэтгэврийн зээлгүйг нотлох тодорхойлолт, тэтгэврийн дэвтрийг авчирна.   -      Тэтгэвэр авагч банкаа өөрчлөх хүсэлт гаргаагүй тохиолдолд тэтгэврийг нь авч байсан банкаар нь үргэлжлүүлэн олгоно.
[LayerSliderWP] Slider not found