2018 архив

Сонгон шалгаруулалтын урилга

Сонгон шалгаруулалтын урилга                                                                                                                                                                                                                       Огноо: 2018-10-15                                                                                                                                                                                                                                                                                                            Сонгон шалгаруулалтын нэр:     Засгийн газрын 2015 оны “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1 дэх хэсгийн 1.2. дахь заалт, 3 дахь хэсгийн 3.2, 3.4-т заасныг үндэслэн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр дотор, мэдрэл, сэтгэц, гэмтэл, мэс заслын төрөлжсөн мэргэжлийн эмчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                 Нийгмийн даатгалын хэлтэс нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын төрөлжсөн мэргэжлийн эмчээр ажиллах сонирхолтой  мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Төрөлжсөн мэргэжлийн эмч нь тухайн мэргэжлийн дагуу иргэн (даатгуулагч)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах үйл ажиллагаанд оролцох үндсэн чиг үүрэгтэй ажиллана.                                                                                                                                                                                                                                                                                     Төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах ерөнхий шаардлага:
  • Эмчлэх эрхийн лицензтэй;
  • Эмчийн ахлах зэргээс дээш мэргэжлийн зэрэгтэй;
  • Анагаах ухааны магистраас дээш боловсролын зэрэгтэй;
  • Багаар ажиллах, үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай;
  • Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй;
  • Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шаардлага хангасан;
Жич: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эмчийн хувьд эрүүл мэндийн байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлагатай байна.                                                                                                                                                                                                                                                                                                                      Бүрдүүлэх материал:
  • Нэр дэвшүүлсэн байгууллагын санал, ажил байдлын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн өөрийн хүсэлт;
  • Анкет (төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, мэргэжлийн болон үйл ажиллагаатай холбоотой материалын хуулбар;
  • 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;
Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын төрөлжсөн мэргэжлийн эмчид тавигдах шаардлагыг хангаагүй болон бүрдүүлэх материалыг дутуу ирүүлсэн мэргэжилтнийг сонгон шалгаруулалтанд бүртгэхгүй.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Хугацаа: Нэр дэвшигчийн материалыг2018 оны 11.12-11.15-ныөдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар авна.     Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.   Нийгмийн даатгалын хэлтэс  утас:70332659,99071122    

“НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАВ

Зохион байгуулсан ажлын талаар:
           Засгийн газрын үйл ажиллагаа болон Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилах өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсгийг хэлтсийн даргын тушаалаар томилон үүрэг чиглэл өгч, бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлтсийн даргаар батлуулан бүх сумдад хүргүүлэн, хяналт тавин ажиллаа.
         “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг”-ийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр “Хасу худалдааны” төв Нэгдсэн эмнэлэг, Тэрх худалдааны төв, Хаан банк, Төрийн банк, Түншлэл-2018 үзэсгэлэн худалдаазэрэг 6 байгууллага дээр зохион байгууллаа.
     Үр дүн:
     Өдөрлөгөөр иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын хууль болон түүнд орсон өөрчлөлтүүдийн талаар мэдээлэлтэй болсон.
     Өдөрлөгийг хүн олноор цугларсан газруудад хийхэд иргэд даатгуулагчид сэтгэл ханамжтайгаар хүлээн авч байна.
     Бүх сумдад зохион байгуулагдсанаар иргэдэд хүрч үйлчилсэн томоохон ажил боллоо.
Үр дүнг тоон үзүүлэлтээр харуулбал:  
Зохион байгуулсан ажил
Тоо
 
Зөвлөгөө авсан хүний тоо
1516
 
Үйлчилгээ авсан хүний тоо
510
Үүнээс
Сайн дурын даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн тоо
75
ЭМД-ын шимтгэл төлсөн хүний тоо
159
Баталгаажуулсан дэвтрийн тоо
182
Нийгмийн даатгалын аппликэйшний бүртгэл баталгаажуулсан тоо
94
 
Хэвлэл мэдээллээр хийсэн сурталчилгааны тоо
2
 
Тараасан сурталчилгааны материалын тоо
2800
 
Зохион байгуулсан байршлын тоо
6
 
Малчны хотонд хүрч ажилласан тоо/Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч ажилласан тоо
152
42182311_2262407300713104_7868775884688195584_n32557065_1249607351841325_2832483691366711296_n42240179_460478641129769_7924890100561870848_n42202788_2228818810686067_258397627802976256_n

”Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

  2018 оныг “Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан ашиглах шинэ аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлж байна.

     Даатгуулагч энэхүү гар утасны аппликейшнийг ашиглан өөрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм.TSAHIM TSAHIM1

“QPAY” ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛДӨГ БОЛЛОО.

“QPAY” ҮЙЛЧИЛГЭЭ АШИГЛАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛДӨГ БОЛЛОО
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчдад ээлтэй, чирэгдэлгүй, дараалалгүй хүргэх, байцаагч, ажилтны ажлын ачааллыг бууруулах, цахим үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор сайн дурын даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын болон тэтгэврийн дэвтэр, тэтгэврийн хувийн хэрэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний төлбөр зэрэг 11 төрлийн үнэт цаасны маягтын үнийг “QPay” үйлчилгээгээр төлөх боломжийг бүрдүүллээ. Иргэд, даатгуулагч Та “QPay” үйлчилгээ ашиглахдаа доорх зааврыг баримтлахыг зөвлөж байна. 30738983_1705860789449232_1312271638295429658_n 30742158_1705860786115899_8173110610118333161_n

Даатгуулагч та энэ програмыг ашиглан өөрийн Нийгмийн даатгалд даатгагдсан байдал, авсан зардал, тэтгэвэр, тэтгмжийн талаар болон Нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой юм. Даатгуулагчид бүртгүүлэх: 1.Android системтэй хэрэглэгчид PLAYSTORE –оос, IS системтэй хэрэглэгчид APPSTORE -оос “Нийгмийн даатгал” гэсэн түлхүүр үгээр хайж програмыг гар утсандаа суулгана. 2.“БҮРТГҮҮЛЭХ” товчийг дараад, овог, нэр, регистерийн дугаар, цахим шуудан, утасны дугаараа оруулаад “БҮРТГҮҮЛЭХ” дарна. 3.Цахим иргэний үнэмлэхтэйгээ өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст очиж баталгаажуулалт хийлгэнэ. 4.Бүртгүүлсэн цахим шууданд нэвтрэх нууц үг ирнэ.

TSAHIM TSAHIM1

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДАХИН БУУРУУЛЛАА

Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн нийгмийн даатгалын байгууллагаас сар бүр тэтгэвэр авч байна. Харин тэдгээрийн 60 хувь буюу 230.8 мянган тэтгэвэр авагч арилжааны банкна26757868_1611543725547606_1220339891475926226_oас тэтгэвэр барьцаасан зээл хэлбэрээр 680.9 тэрбум төгрөг авсан байдалтай байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдад 6 хүртэлх сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийг 15 хувийн хүүтэйгээр олгох ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 16-наас эхлүүлсэн билээ. Тэтгэврийн зээлийн жилийн хүүг ийнхүү 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 онд нийт 95600 тэтгэвэр авагч 76,3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0 хувийн хүүтэйгээр авч, 1,3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн байна. Тэгвэл 2018 оны 01 дүгээр сарын 16 буюу өнөөдрөөс эхлэн зээлийн хүүг дахин бууруулж байна. Тодруулбал, нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь үйлчлүүлдэг ХААН банк болон Төрийн банктай хамтран 12 сар хүртлэх тэтгэврийн 70%-тай тэнцэх хэмжээний зээлийн хүүг 3-6 пунктээр бууруулж, сарын 1 хувь, жилийн 12 хувь болголоо. Арван хоёр сараас урт хугацаагаар зээл авахыг хүсвэл банкны эх үүсвэрээр олгогдож байгаа 18 хувийн хүүтэй зээл авах боломж нь тэтгэвэр авагчдад нээлттэй хэвээр үлдэж байгаа юм. Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100% зээл болон зээлийн хүүд нь төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлүүлж, 30 хувийг өөрт нь олгохоор зохицуулсан байна. Ингэснээр тэд сар бүр тогтмол орлоготой үлдэж, ахмад настны нийгмийн баталгаа хангагдахад тодорхой нөлөө үзүүлэх юм.

[LayerSliderWP] Slider not found