A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Bayanmunkh Sukhbat (хуудас 2)

Bayanmunkh Sukhbat

Үдийн цайны цагаар нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж эхлээд 1 жил болж байна.

Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор 2018 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэж байна.

Дэлгэрэнгүй »

ҮОМШӨ-ний улмаас эрсдэлд өртсөн даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгодог.

Аливаа ослыг үйлдвэрлэлийн, ахуйн, ажилтай холбогдсон осол гэж үндсэн гурван хэлбэрт хуваадаг. Жишээлбэл, оффисын ажилтан өглөө ажилдаа явж байхдаа эсвэл цайны цагаар гадуур явж байгаад осолд өртвөл үйлдвэрлэлийн осолд тооцох боломжтой. Учир нь тухайн ажилтан осолд өртсөн тухайн цагт ажлаасаа гарч эсвэл ажилруугаа орох гэж явсан байж болно. Тэгэхээр энэ  …

Дэлгэрэнгүй »

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сургалтыг зохион байгууллаа. “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон 2019 онд мөрдөх өөрчлөлтүүд”, “хэлтэс-д шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ”, “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшний талаар мэдээлэл хүргэлээ.

Дэлгэрэнгүй »

12 сар хүртэлх хугацаатай тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурсан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд арилжааны банкуудтай хамтран ажиллаж, 2017 онд  жилийн …

Дэлгэрэнгүй »

“ Call center “ үйлчилгээг аймагтаа анх удаа төрийн байгууллагуудаас 2019.05.01-ээс нэвтрүүлж  байна.

Нийгмийн даатгалын мэдээллийн лавлах  “ Call center “ үйлчилгээг аймагтаа анх удаа төрийн байгууллагуудаас 2019.05.01 ээс нэвтрүүлж  байна. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд, даатгуулагч нар нийгмийн даатгалын холбогдолтой хууль болон бусад үйлчилгээний талаар мэдээлэл авах, санал хүсэлт хүлээн авах, цаг хугацаа хэмнэх, шуудангийн үйлчилгээний захиалга өгөх зэрэг болно. Үйлчилгээний лавлах утасны …

Дэлгэрэнгүй »

“Иргэн төвтэй, төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд

нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, ажил олгогчдод өөрийн архиваас олгох лавлагааны үйлчилгээндээ шинэчлэл хийлээ. Өмнө нь иргэд ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ, ТӨЛБӨР ЗАРДАЛ АВАХДАА аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хооронд архивын бүрдүүлэлтээ өөрсдөө хөөцөлдөж, цаасан лавлагаа авдаг байсан бол одоо иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар солилцож, таны ажлыг хөнгөвчилж, цаг, мөнгийг …

Дэлгэрэнгүй »

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт

тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 13100 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. …

Дэлгэрэнгүй »

Архангай аймгийн ЭМГ дээр 2019 оны 05 сарын 27-нд сумдын эмч нарт сургалт зохион байгууллаа.

Архангай аймгийн ЭМГ дээр 2019 оны 05 сарын 27-нд сумдын эмч нарт эмнэлгийн хуудас бичих, олгох журам  болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дугаар сарын 29-ны өдрийн “Тэтгэмж тогтоолт, олголт, сангийн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үндэслэлийг шалгах тухай“ А/20 тоот тушаал удирдамжийн дагуу тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны …

Дэлгэрэнгүй »