A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Мэдээ

Мэдээ

4-р цэцэрлэгийн багш ажилчдад сургалт зохион байгуулав

Манай байгууллагын мэргэжилтнүүд тус цэцэрлэгийн 17 албан хаагчдад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сургалт зохион байгууллаа. “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон 2019 онд мөрдөх өөрчлөлтүүд”, “хэлтэс-д шинээр нэвтрүүлсэн үйлчилгээ”, “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшний талаар мэдээлэл хүргэлээ.

Дэлгэрэнгүй »

Явуулын нэг цонхны үйлчилгээ Булган суманд ажиллав

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд аймгийн ЗДТГ-аас Тогтвортой амьжиргаа-3 төсөлтэй хамтран “Иргэдийн оролцоот багийн хөгжил” төслийг хэрэгжүүлж, 19 сум, алслагдсан багийн төвүүдэд хүрч ажиллаж байна. Явуулын нэг цонхны үйлчилгээнд нийгмийн даатгал хэлтэс , 5-р сарын 14, 15-ны өдрүүдэд Булган сумын Зуунмод, Тамир багуудын нийт 320 гаруй иргэнд хүргэж ажиллаа.

Дэлгэрэнгүй »

Хэлтсийн байцаагч, ажилтнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдав

Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, ажилтнуудад 2019 оны 05 дугаар сарын 14-нд аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг цагдаагийн дэслэгч Ц.Мандуухай хийв. Сургалтанд хэлтсийн 15 байцаагч, ажилтнууд хамрагдлаа.  

Дэлгэрэнгүй »

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 13нд Архангай аймагт ажиллалаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ сарын 13нд Архангай аймагт ажиллалаа. Ажиллах хүрээндээ нийгмийн хамгааллын салбарын ажилчидтай уулзалт хийж тэдний санал бодол, тулгамдаж буй асуудлыг нь сонсон асуултанд хариулан өөрийн зүгээс шийдвэрлэж болох асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө амалсан байна. Нийгмийн хамгааллын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим албан хаагчдад …

Дэлгэрэнгүй »

Сургалтын хэрэгцээг судлан боловсруулав

Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох хөтөлбөр боловсруулах, 11 аймгийн хэлтсийн дарга нар, хүний нөөц хариуцсан мэргэжилтэнүүд хамарсан сургалт зохион байгуулагдаж байна.  

Дэлгэрэнгүй »

Нэг цонхны үйлчилгээ Өндөр-Улаан суманд ажиллаж байна

Төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан явуулын нэг цонхны үйлчилгээ өнөөдөр Өндөр-Улаан сумын Бэлхи, Баянгол багуудад ажиллаж байна. Хоёр багийн 230 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, мэдээлэл сурталчилгаа хийсэн байна.

Дэлгэрэнгүй »

Явуулын нэг цонхны үйлчилгээ Чулуут суманд ажиллалаа.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд явуулын үйлчилгээг сум, алслагдсан багуудад хүргэж байна. 5-р сарын 4-ний өдөр Чулуут сумын Халуун-Ус багт ажиллаж, нийгмийн даатгалын үйлчилгээг 100 гаруй хүнд нэг дороос хүргэлээ.

Дэлгэрэнгүй »