A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл > Uncategorized > АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС АЙМАГТАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС АНХ УДААГАА ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЛЭЭ

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС АЙМАГТАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДААС АНХ УДААГАА ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, иргэд, даатгуулагч, байцаагч ажилтнуудыг эрсдлээс хамгаалах, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах, улмаар байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, ажилтнуудын хөгжлийг хангах зорилгоор олон улсын  ISO 9001:2015 стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг манай байгууллага 2019 оноос эхлэн үе шаттайгаар, холбогдох стандартаар тогтоосон шаардлагын дагуу нэвтрүүлж эхэлээд байна.

Архангай аймгийн төрийн үйлчилгээний чанарыг манлайлан сайжруулж, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнийхээ бүхий л үйл явцыг баталгаажуулан, даатгуулагчдын сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Бид байгууллагынхаа эрхэм зорилго, хэтийн зорилго, эрхэмлэх үнэ цэнэ, чанарын бодлого, чанарын зорилтыг тодорхойлж, шилдэг мэргэшсэн, үнэнч ёс зүйтэй, хамтын ажиллагааг дэмжигч, эелдэг тусч, эрч хүчтэй, бүтээлч санаачлагатай хамт олон байхаа илэрхийлэв.

Манай байгууллагаас үйл ажиллагаандаа олон улсын  ISO 9001:2015 стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх стратегийн ач холбогдол бүхий шийдвэрийг 2019 онд албан ёсоор зарлан олон нийтэд тунхагласнаар нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, чанартай үйлчилгээг даатгуулагчдад хүргэн тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөөх тасралтгүй сайжруулалтын ухамсарт хандлага нийгмийн даатгалын ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа нотолсон билээ.

Аймгийн нийгмийн даатгалын салбарт чанарын менежментийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлэхэд байцаагч, ажилтан бүрийн санаачлага, бүтээлч хандлага, оролцоо, хүчин чармайлт эрхэм чухал болохыг онцлон хамт олныхоо нэгдмэл зорилгынхоо төлөө хамтран хөгжиж дэвжихийг Та бүхэндээ уриалж байна.

Стандарт хэрэгжүүлсний эцсийн зорилго нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт өргөх, төрөөс үзүүлж буй нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн шуурхай соёлтой хүн бүрт хүртээмжтэй хүргэх юм. Мөн тус хэлтэст ажиллаж байгаа ажиллагчдын чадамж, ур чадвар дээшлэх ач холбогдолтой юм. ISO хэрэгжүүлснээр нийгмийн даатгалын үйчилгээгээ шинэ шатанд гарч байна.

   

 

Санал болгох

АЖИЛ ОЛГОГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТОДОРХОЙЛОЛТОО ДУРЫН ГАЗРААС, ХҮССЭН ҮЕДЭЭ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХЭВЛЭН АШИГЛАНА.

Best free WordPress theme