A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл > Танилцуулга

Танилцуулга

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хөмрөг үүсгэгч байгууллагын түүх

Монгол оронд 1921 онд ялсан ардын хувьсгалын үр дүнд ардын төр засгаас эртний уламжлалыг залгамжлуулан нийгэм хангамжийн үйлчилгээг олон хэлбэрээр нийтийн хүртээл болгон хөгжүүлсэн байна. Нийгэм хангамжийн харилцааны анхны элементүүд үүсч, хөгжлийн хөрс суурь тавигдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлсээр ирсэн түүхтэй.

Нийгэм хангамжийн тогтолцооны хөгжлийг дараах үе шатуудад хувааж болно.

/1921-1940 он/ 1-р үе шат

Энэ үед ардын засгийн газраас ядуурч хоосорсон, өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдийг амжиргааны эх үүсвэрээр хангах, цэргийн хүмүүс хувьсгалын төлөө зүтгэгчдийн ар гэрт эд материалын тусламж үзүүлэх ажил хөдөлмөр олж өгөх, бусдад зарцлагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, эд материалын хангамж авах эрхийг нь хуульчлах зэрэг арга хэмжээнүүд авсны үр дүнд, иргэдэд зарим төрлийн тэтгэвэр тэтгэмж олгох, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг асрах, тэтгэх зэрэг нийгэм хангамжийн хэлбэрүүд үүсч зардлыг нь ардын засгийн төсвөөс гаргах журам тогтоосон нь нийгэм хангамжийг хөгжүүлэх үндэс суурь болжээ. 1930 онд байгууллагдсан хөдөлмөрийн шинэ хуулинд ажиллаж байгаад тахир дутуу бологсод, тэжээгч хүн нь нас барвал түүний ар гэрийн хүмүүст тэтгэврийг анх удаа хуульчилж хөдөлмөрийн чадвараа түр хугацаанд алдагчдын тэтгэмж олгох хугацааг нэг сараар нэмэгдүүлж, хүүхэд төрүүлсэн ядуу хоосон, эмэгтэйчүүдэд нялхсыг тэжээн хүмүүжүүлэхэд нь зориулж тусламж олгож байхаар заасан байна.

/1941-1959 он/ 2-р үе шат

Энэ үе бол манай орны нийгэм эдийн засгийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн  нийгмийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлж өөрчлөн санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бий болж, нийгмийн даатгалын алба байгууллагдан бэхжиж, тэтгэвэр, тэтгэмжийн хангамж сайжирч, нийгмийн хангамж, даатгалын хүрээ өргөжиж хөгжсөн үе байлаа.

Монгол улсын иргэдийн өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдахад материалын хангамж эдлэх үндсэн эрхийг 1940 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулиар тодорхойлж тунхагласан байна.

1942 оны 4-р сарын 28-ны өдрийг Монгол улсад Нийгмийн даатгалын алба анх үүсч тулгын чулуугаа тавьж, гал голомтоо бадраасан өдрөөр тогтоосон байна. 1943 оноос эхлэн нийгмийн даатгалын хөрөнгийн орлого, зарлагыг улсын төвлөрсөн төсөвт тусган бие даасан үзүүлэлт болгон төсөвлөх болсон байна. Төр засгаас 1943 онд нийгмийн халамжийн хэд хэдэн багц асуудлаар тогтоол, шийдвэр гаргасан байна.

1943 оны 49 дугээр хурлын тогтоолоор “Монгол улсын нийгмийг аюулаас хамгаалах тэтгэврийн тухай нэмэгдэл дүрэм”-ийг баталсан нь манай оронд тэттэврийн асуудлаар гарсан анхны нэгтгэсэн акт бичиг болсон байна.

/1960-1990 он/ 3-р үе шат

Энэ үед нийгэм хангамж нь улс орны эдийн засаг, нийгмийн харилцааны хөгжилтэй уялдан зохион байгуулалтын хувьд биеэ даасан нэгдсэн тогтолцоо болж бүрэлдэн тогтсон төдийгүй цаашид нийгмийн хамгааллын асуудлыг боловсронгуй болгон сайжруулж улмаар нийгмийн даатгалын тогтолцоонд шилжих үе байлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 79 дүгээр зүйлд” Монгол Улсын иргэд нас хөгшрөх, мөн өвдөх, хөдөлмөрийн чадвар алдах, тэжээгчээ алдахад эдийн тусламж авах эрхтэй” гэж заасан. 1960 онд баталсан Үндсэн хуульд нийгмийн даатгалын заалтын агуулгыг улсын хөгжпийн хэтийн хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож нийгмийн даатгалын бодлогын үндсэн чиглэл, зарчмыг хуульчлан баталгаажуулсан гайна 1960 оноос үйлдвэр хоршооллын гишүүдийг 1965 оноос ХАА-н нэгдлийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг нийгмийн даатгалын харилцаанд хамруулсан сайна. 1977 онд нярай хүүхдээ асрахаар цалингүй нэмэгдэл чөлөө авсан эхчүүдэд улсаас тэтгэмж олгох болсон. Нийгмийн даатгалын системд гарсан нэг гол дэвшил өөрчлөлт бол 1979 онд Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн өндөр насны тэтгэврийг нэгдэл өөрсдөө хариуцаж байсныг өөрчилж улсын тэтгэврийн системд хамруулан тэтгэврийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэн явдал байв.

1982 онд ХААН-н нэгдлийн гишүүдийн тахир дутуу, тэжээгчээ алдасны тэтгэврийг улсын тэтгэвэр хангамжийн системд хамруулж, тэтгэврийн хэмжээг нэмсэн. 1990 онд Монгол Улсын тэтгэврийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэн баталсан байна.

/1991-ээс одоог хүртэл/

Энэ үе бол Монгол орны нийгэм хангамжийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх нөхцөлийг хангах үе байлаа. 1990-ээд оноос дэлхийн социалист систем задран унаж улмаар Монгол орон төлөвлөгөөт эдийн засгийн хувийн өмчийн дээр тулгуурласан чөлөөт зах зээлийн механизм ноёрхсон нийгэм эдийн засгийн байгууллагад шилжин Монгол оронд ардчилал эрчимтэй хөгжиж ардчилсан өөрчлөлтүүд нь улс төрийн хүрээнд амжилттай явагдаж төрийн бодлого ардчиллын төлөө тууштай тэмцэж байв.

Монгол улсын Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн зарлиг, засгийн газруудын тогтоолуудаар зохицуулагдаж байсан тэтгэмжүүдийг нэг мөр болгон цэгцэлж Монгол улсын бага хурлаас 1991 онд Монгол улсын “Тэтгэмжийн тухай” хууль баталсан. Тэрчлэн Улсын бага хурлаас 1991 оны 4-р сарын 25 нд Монгол улсын нийгмийн даатгалын шимтгэлийн тухай” хуулийг баталж, нийгмийн даатгалын шимтгэл бол тэтгэврийн сангийн үндсэн эх үүсвэр мөн гэдгийг заан, иргэдийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа байгууллага, эзэд нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлөх үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн. Нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид, нийгэм хангамжийн ажилтнуудын оролцоотойгоор Нийгмийн даатгалын хуулийн төслийг боловсруулж ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар 1994 оны 4-р сарын 05 нд эхэлсэн байна. Ийнхүү 1994 онд Монгол улсын Нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдаж, 1995 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн ба шинэ хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон 20 гаруй тооны заавар, дүрэм, журмыг хуульд нийцүүлэн боловсруулж баталж гаргасан байна. Ийнхүү манай улсад дээрхи хуульдогтоомжийг хэрэгжүүлдэг нийгмийн даатгалын байгууллага нь 1942 онд 4 орон тоотой анх байгуулагдаж байсан бол одоо Монгол улсын бүх нутаг дэвсгэрт бие даан үйл ажиллагаа явуулж 9 дүүрэг 21 аймагт 1466 албан хаагч /ажилтан/ ажиллаж байгаагаас 116 гэрээт ажилтан ажиллаж байна.

Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн үүсэл хөгжил:

Улсын тэтгэвэр тогтоох олгох, хөдөлмөрийн асуудлын системийг боловсронгуй болгож СНЗ-ийн 1974 онд 124 дугаар тогтоолоор аймаг хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөлмөрийн товчоог хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс болгон өөрчилсөнөөр тус хэлтэс хөдөлмөрийн байцаагч 2, тэтгэврийн байцаагч 2, нягтлан бодогч 1, дарга гэсэн орон тоотойгоор ажиллаж ирсэн ба 1984 оноос сумдад хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчийн орон тоог бий болгож өргөжсөн баина.1988-1990 онуудад нийгэм хангамжийн хэлтэс нь даргагүй, аймгийн ЭХГазар, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны санхүүгийн хэлтсийн харъяалалд ажиллаж байсан байна. 1991-1992 оны 10 сарын 19 ны хооронд Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс, 1992.10.19-1994. 12.14 хүртэл аймгийн ЗДТГ-ын хүн амын бодлого,хөдөлмөрийн хэлтэс, 1994.12.14-ний өдрөөс одоог хүртэл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болсон.

Хөмрөгийн түүх

Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын шууд удирдлагын дор аймгийн захиргааны бичиг хэргийн эрхлэгч хариуцан ажилладаг. Албан хэрэг хөтлөлтийн ажил нь зохион байгуулалтын хэлбэрийн хувьд холимог систем буюу албан хэрэг хөтлөлтийн ажиллагааг бичиг хэрэгт төвлөрүүлжээ.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 1992-1994 онд Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэдэлд архив, бичиг хэргийн эрхлэгчид албан хэрэг хөтлөлт, баримт хүлээн авах, баримт бичгийн шийдвэрлэлт, архив зүйн дагуу баримтыг эмхлэн цэгцлэх ажлыг гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилласан 1995 оноос эхпэн нйигмийн даатгалын байгууллагын зохион байгуулалтын нэгж, түүнчлэн аймгийн харьяа сумдын нийгмийн даатгалын байцаагчаас албан хэрэг хөтлөлтийн явцад буй болгодог баримтаар архивыг нөхөн бүрдүүлэх эх үүсвэр болон архивт шилжүүлэх баримтын бүрэлдэхүүнийг тодорхойлох түүнчлэн архивт баримт хүлээн авах ажиллагаа эхэлсэн байна.УНДЕГ-ын 2005 оны тушаалаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь орлого хяналтын тасаг, санхүү бүртгэлийн тасагтайгаар сумдын нийгмийн даатгалын байцаагч нар тус хэлтэст харъяалагддаг. УНДЕГ-ын 2006 оны тушаалаар тус хэлтэс нь орлого хяналтын тасаг, үйлчилгээний тасаг, санхүү, бүртгэлийн тасаг болсон. Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2006 оны 14 дүгээр тушаалаар орон тоо зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан албан хэргийн индексийг шинэчлэн тогтоосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2011 оны 02 дугаар сарын 01-н өдрийн 32 тоот тушаалаар Нийгмийн даатгалын байгууллагын архивын зааврыг шинэчлэн баталсан.

Хөмрөгийн баримтын тодорхойлолт

Хөмрөг үүсгэгчийн дээр 1995-2014 оны байнга хадгалах 130 хадгаламжийн нэгж түр хадгалах 6792 хадгаламжийн нэгжийн баримт хадгалагдаж байна. Мөн 1992 – 2008 оны баримтыг 2 удаа аймгийн төрийн архивт нөхөн баяжуулалтаар шилжүүлсэн.

Хөмрөгийн баримтанд хөмрөг үүсгэгчийн үйл ажиллагааг эхэлснээс хойш өнөөг хүртэл нэг удаа Эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажиллагаа хийгдсэн. Тус хөмрөгийн баримтыг он тус бүрээр нь ангилж он дотор нь ангилж, баримтын төрлөөр нь хадгаламжийн нэгж бүрдүүлсэн. Хөмрөгийн бармтанд 2013 онд тооллого явуулсан байна.

Тус Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баримт бичиг нягтлан шалгах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан Тус комисс нь байгууллагын архивын ажлын зааврын дагуу байнга ба түр хадгалах баримтын бүртгэл, хэлтсийн хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг хэлэлцсэн Хөмрөгийн баримт нь бүрэн гүйцэт хадгалагдаж ирсэн тус хэлтсийн архивт аймгийн хэлтсийн болон сумдын НДШ-ын НД №7,8 болон ЭМС-ийн баримтууд хэлтсийн даргын тушаалдөсөв ба түүний зарцуулалтын тайлан үйл ажиллагааны улирал, жилийн тайлан,санхүүгийн касс, харилцах.няравын баримт гүйлгээний жагсаалт, сумдын НД сангийн тайлангууд татварын тайлан, сайн дурын даатгалын гэрээний баримт, иргэд, байгууллагаас ирсэн төрөл бүрийн харилцах бичгүүд, зогсоогдсон тэтгэврийн хувийн хэрэг, ажилласан жилээ нөхөн тооцуулсон баримт, тэтгэвэр олголтын тайлан (массив), хяналт шалгалтын акт зэрэг үйл ажиллагааны явцад үүссэн баримтууд хадгалагдаж байна. Дээрхи баримтууд иргэд, байгуулагуудад архивын үйлчилгээг шуурхай, үнэн зөв явуулж ирсэн нийгмийн даатгалын хэлстийн байцаагч, ажилтнуудад хөмрөгийн баримтыг, судалгаа шинжилгээнийн зорилгоор ашиглуулж байна.

ТУС БАЙГУУЛЛАГЫН ДАРГААР АЖИЛЛАГСАД:

  •           Н.Баарай  /Товчооны анхны дарга /1965-1966 он/
  •          Д.Баасан  / 1966-1977 он /
  •         Ч.Наранхүү / 1977-1979 он /